Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хот суурин газрын хатуу хог хаягдлын менежмент" төсөл хэрэгжинэ

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар “Хот суурин газрын хатуу хог хаягдлын менежмент” төсөл Дархан-Уул аймагт 2019-2021 онд хэрэгжихээр болсон билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хот суурин газрын хатуу хог хаягдлын менежмент" төсөл хэрэгжинэ
“Хот суурин газрын хатуу хог хаягдлын менежмент" төсөл хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар “Хот суурин газрын хатуу хог хаягдлын менежмент” төсөл Дархан-Уул аймагт 2019-2021 онд хэрэгжихээр болсон.

Төслийн зөвлөх багийнхан Дархан-Уул аймагт өнөөдөр хүрэлцэн ирж Дархан-Уул аймгийн Засаг дарга тэргүүтэй холбогдох албаныхантай уулзаж төслийн танилцуулга, цаашид авч хэрэгжүүлэх ажил, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Төсөл хэрэгжсэнээр Дархан хотод төвлөрсөн хогийн цэгийг байгуулах, хуучин хогийн цэгийг дарж устгах, олон нийтийн оролцоотой нөхөн сэргээлт хийх, иргэдийг хогийг ялгаж, ангилах дадал хэвшилд сургах сургалтыг зохион байгуулах, сав, шил, цаасыг ялгаж, ангилах хог хадгалах зориулалтын өнгийн сав болон ангилан ялгалт хийсэн савтай хогийг цуглуулах, тээвэрлэх зориулалтын хогны машиныг нийлүүлэх, хогийг шахаж пресслэх байгууламж барьж, дахин боловсруулах тоног төхөөрөмж суурилуулах аж.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Хуваалцах