Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хот суурин газрын ландшафтын архитектур-2019” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно

“Хот суурин газрын ландшафтын архитектур-2019” сэдэвт онол, эрдэм шинжилгээ, практик, үйлдвэрлэлийн бага хурлын хүрээнд ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Ландшафтын архитектурын мэргэжлийн ангийн оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн, Чадварлаг дизайнерууд олимпиад 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд тус тус

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хот суурин газрын ландшафтын архитектур-2019” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно
“Хот суурин газрын ландшафтын архитектур-2019” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Зураг: МҮОНРТ

“Хот суурин газрын ландшафтын архитектур-2019” сэдэвт онол, эрдэм шинжилгээ, практик, үйлдвэрлэлийн бага хурлын хүрээнд ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Ландшафтын архитектурын мэргэжлийн ангийн оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн, Чадварлаг дизайнерууд олимпиад 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдаж байна.

“Ландшафтын архитектур 2019” үзэсгэлэнд мэргэжлийн ангийн оюутнууд Архитектурын график, зохиомж, Уран зураг, Ландшафтын дизайны хослол зохиомж, Ландшафтын архитектурын төсөл, Хот суурин цэцэрлэгжүүлэлт, Ландшафтын архитектур, Орон сууцны барилгын дизайн зэрэг хичээлүүдийн 200 –аад бүтээлүүдээр оролцов.

“Чадварлаг дизайнерууд” багийн тэмцээнд 6 цаг оролцсоноос тэргүүн байрыг Ландшафтын архитектурын 4 ангийн “Цох” баг, дэд байрыг тус мэргэжлийн 3 ангийн “Сион” баг эзэлсэн бөгөөд “Чадварлаг Графикч” ганцаарчилсан тэмцээний тэргүүн байрыг Э.Бүүвэй, дэд байрыг Н.Отгонбаатар нар эзэлж цом, медалийн эзнээр шалгарчээ.

Тус эрдэм шинжилгээний хурал 11 сарын 08 ны өдөр зохион байгуулагдах ба судлаачид, докторант, магистрант, бакалаврын түвшний бөгөөд 30 гаруй судалгааны ажлууд хэлэлцүүлэгдэнэ.

Хуваалцах