Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хот тохижилтын газар” техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж ажиллана

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь Нийслэлийн зургаан дүүргийн 116 гудамжны 337,5 км авто зам буюу нийт 4 сая 936554мкв нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хот тохижилтын газар” техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж ажиллана
“Хот тохижилтын газар” техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж ажиллана. Зураг: МҮОНРТ

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь Нийслэлийн зургаан дүүргийн 116 гудамжны 337,5 км авто зам буюу нийт 4 сая 936554мкв нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэдэг. 11 дүгээр сарын 17-ны өдрөөс нийт нутгаар эрс хүйтэрч, цас орохтой холбогдуулан хүн хүч, техникээ нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэн ажиллахаар бэлтгэж байна. Тухайлбал тус газар нь давс, бодис цацах тусгай зориулалтын 10, хог тээврийн 18, бусад төрлийн 7 нийт 35 машин, механизм ажиллуулдаг байсан бол “Геодизи, усны барилга байгууламж” НӨҮГ-аас хоёр бобкат, гурван машин, “Улаанбаатар зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-аас нэг бобкат, гурван машин буюу нийт гурван бобкат, зургаан машиныг өвлийн улирал дуустал гэрээгээр ажиллуулахаар болж, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна.

Мөн хариуцсан зам талбайн цэвэрлэгээг 440 гаруй хүнтэйгээр гүйцэтгэх бөгөөд цас орсон даруйд явган хүний замын цасыг нэн түрүүнд цэвэрлэж, хэвийн болгох арга хэмжээг авч ажилласаар байна.

Одоогоор “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь 150тн бодисын нөөцтэй байгаа юм. Энэ жил 11 удаагийн давтамжтай цас орсноос дөрвөн удаагийнх нь их хэмжээгээр орж, нийт 262 тн бодис цацаж ажилласан байна. 11 сарын сүүлээр Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас тус газарт нэмж, 200тн бодис нийлүүлнэ.

Эх сурвалж: Хот тохижилтын газар

Хуваалцах