Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хот зарим байгууллагуудыг татан буулгаж, нэгтгэлээ

2012 оны сонгуулийн шинэ үр дүнгээс бий болсон НИТХ зарим нэг цаг үеийн асуудлыг хойшлуулахгүй хэлэлцэж шийдвэр гаргадаг болоод нэг жил болох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хот зарим байгууллагуудыг татан буулгаж, нэгтгэлээ
Хот зарим байгууллагуудыг татан буулгаж, нэгтгэлээ. Зураг: МҮОНРТ

2012 оны сонгуулийн шинэ үр дүнгээс бий болсон НИТХ зарим нэг цаг үеийн асуудлыг хойшлуулахгүй хэлэлцэж шийдвэр гаргадаг болоод нэг жил болох гэж байна.

Өмнө нь 22 жилийн хугацаанд НИТХ жилдээ нэгээс хоёр удаа хуралддаг байсан юм. Өөрөөр хэлбэл Нийслэлийн төсөв хэлэлцэх, төрийн ажил албаны томилгоо, чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэх төдийхнөөр хуралддаг байсан нь хэнд ч нууц биш.

Харин иймэрхүү “унтаа” байдлыг өнөөгийн НИТХ болоод Нийслэлийн Засаг Дарга нар халсан юм. Үүгээрээ хотын парламент ямар их олон хуримтлагдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэж болдгийг хот, дүүргийн хэмжээнд өрнөж байгаа үй олон ажлаас харж болохоор байна.

Энэ 7 хоногийн хувьд гэхэд л ажил сайжруулах үүднээс зарим нэг НӨҮГ-ыг татан буулгаж “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийг байгуулж ажилд нь оруулаад байна. Тиймээс НИТХ-н 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 100 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг Даргын А/846 дугаар захирамжаар Нийслэлийн Хот тохижилтын газар НӨҮГ, “Улаанбаатар Зам Засвар Арчлалт” НӨҮГ, Усны Барилга байгууламж зэрэг НӨҮГазруудыг татан буулгаад байгаа ажээ.

Түлхүүр үг:улаанбаатарНийслэлХот
Хуваалцах