Хотол олноороо сайхан наадаарай...
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой Үндэсний их баяр наадмын мэндийг Монголынхоо ард түмэн,
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой Үндэсний их баяр наадмын мэндийг Монголынхоо ард түмэн, Монгол оронд тухалсан зочид гийчид та бүхэнд www.mnb.mn сайтын хамт олны зүгээс дэвшүүлж, хотлоороо сайхан наадахыг ерөөе.
Монгол хүн бүрийн хоног тоолон хүлээдэг их баяр Үндэсний наадам бол морьтон ардын уламжлал, түүх, соёл, ёс заншлын цогц, Төрт ёсны өв билээ. Энэ их өв соёлыг тээгч, үргэлжлүүлэгч, дэлгэрүүлэгч нь болсон наадамчин олон, бөхчүүд, харваачид, уяачид та бүхэн минь сайхан наадаарай.
Эрэмгий бөхчүүд нь мэхтэй байг, эрдэнэт хүлгүүд нь хурдан байг, эрхий мэргэд нь цэцэн байг ээ!
Манай сайтыг сонгон уншиж, үзэж, сонсдог та бүхний минь сэтгэл тэнүүн, цэнгэл баяр дүүрэн байх болтугай.
MNB.MN САЙТЫН РЕДАКЦИ


















