Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хотон шувууны хошууг худалдан борлуулах гэж байсныг илрүүлжээ

Дэлхийн нэн ховор амьтаны жагсаалт болох CITES-ийн I дүгээр хавсралтанд хотон шувуу бүртгэлтэй байдаг төдийгүй Монгол Улсад "Улаан ном"-д бүртгэгдсэн нэн ховор шувуу юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хотон шувууны хошууг худалдан борлуулах гэж байсныг илрүүлжээ
Хотон шувууны хошууг худалдан борлуулах гэж байсныг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн нэн ховор амьтаны жагсаалт болох CITES-ийн I дүгээр хавсралтанд хотон шувуу бүртгэлтэй байдаг төдийгүй Монгол Улсад "Улаан ном"-д бүртгэгдсэн нэн ховор шувуу юм.

Хотон шувууны хошуугаар хурдан морины хусуур хийдэг заншил одоо хүртэл иргэдийн дунд байсаар байгаа нь уг шувууг агнах гол шалтгаан болдог билээ.

“Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас зохион явуулж буй хяналт шалгалтын явцад Ногооннуур сумын 6 дугаар багийн иргэн “Х” нь хууль бусаар агнагдсан хоёр ширхэг хотон шувууны хошууг худалдан борлуулах зорилгоор биедээ авч явсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хотон шувууны хошуу хурдан морины нуруунд үлдэх ёсгүй билээ.

Хуваалцах