Хотон ястны зан заншлыг судалжээ
Хүмүүнлэгийн ухааны их сургуульд соёл судлалын чиглэлээр сурч байгаа докторантууд Монгол Улсын соёл, уламжлалыг өвлүүлэн үлдээх томоохон сэдвүүдээр эрдмийн зэрэг хамгааллаа.
Мэдээллийн алба

Хүмүүнлэгийн ухааны их сургуульд соёл судлалын чиглэлээр сурч байгаа докторантууд Монгол Улсын соёл, уламжлалыг өвлүүлэн үлдээх томоохон сэдвүүдээр эрдмийн зэрэг хамгааллаа. Тухайлбал, судлаач Б.Санхүү 40 гаруй жилийн хугацаанд Хотон ястны зан заншил, шашин, шүтлэг уламжлалын тухай судалсан. Тэрбээр энэ сэдвээр хэд хэдэн ном товхимол гаргаж, 20 гаруй өгүүлэл бичсэн. Манайд энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийсэн хүн ховор байдаг бөгөөд докторын зэрэг хамгаалж байгаа нь анхдагч болж буй юм.
Хүмүүнлэгийн ухааны их сургууль хэл шинжлэл, бизнесийн удирдлага, соёл судлал зэрэг найман чиглэлээр докторын сургалт явуулдаг. Өнөөдөр соёл судлалаар эрдмийн зэрэг хамгаалж байгаа докторантууд насан туршдаа хийж бүтээсэн ажлаараа эрдмийн зэрэг хамгаалж байгааг сургуулийн удирдлагууд онцолж байсан юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгаас үзээрэй.



















