Хотулун гүжийн хөргийг уран зурагт буулгажээ
Тус үзэсгэлэнд зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотулун гүнж” уран сайхны киноны гол дүр Хотулун гүжийн хөргийг уран зурагт буулгасан нь олон хүний сонирхлыг татжээ.
Мэдээллийн алба

Зураачдын түүхэн сэдэвт бүтээлийн “Домгийн аялгуу” хамтарсан үзэсгэлэн “Монгол арт” галерейд гарсан билээ.
Тус үзэсгэлэнд зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотулун гүнж” уран сайхны киноны гол дүр Хотулун гүжийн хөргийг уран зурагт буулгасан нь олон хүний сонирхлыг татжээ.
Үзэсгэлэнгийн танхимын үзэгчдийг угтах хэсэгт “Ямар ч улсад, ямар ч цаг үед урлагийн төрлүүд гоо сайхныг мэдэрч ойлгодог, таашаал авдаг, авьяасыг дэмждэг хүмүүсийн дэмжлэггүйгээр хөгждөггүй. Урлагийн бүтээлд дурлаж, дэмжиж, хөрөнгө оруулах нь өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж, бусдад хийж бүтээх урам хайрлан, нийгмийг соён гэгээрүүлэхэд хувь нэмэр оруулж буй маш үнэ цэнтэй, чухал үйлс билээ” хэмээн бичсэн байна.


















