Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хотулун гүнж”-ийн дүрд загвар өмсөгч, жүжигчин М.Цэрэндолгор тогложээ

Кино нээлтээсээ жилийн өмнө анхны танилцуулгаа түгээж байгаа нь Монголд анхны тохиолдол юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хотулун гүнж”-ийн дүрд загвар өмсөгч, жүжигчин М.Цэрэндолгор тогложээ
“Хотулун гүнж”-ийн дүрд загвар өмсөгч, жүжигчин М.Цэрэндолгор тогложээ. Зураг: МҮОНРТ

“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино төсөл болох “Хотулун гүнж” уран сайхны киноны анхны тизер цацагдаж эхэллээ.

Өрнө дорнын түүхэнд бөх гүнж хэмээн алдаршсан “Хотулун гүнж”-ийн дүрд загвар өмсөгч, Оросын Театр урлагийн их сургуулийг төгссөн жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа аж.

Харин ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг нар ажиллаж байна.

Кино нээлтээсээ жилийн өмнө анхны танилцуулгаа түгээж байгаа нь Монголд анхны тохиолдол юм.

Дашрамд дурьдахад, Хятадын “Мулан” киног дэлхийн томоохон хэвлэлүүд хурцаар шүүмжилж, үлгэр домог биш үнэн бодит түүхт хүн, Чингис хааны үр удам Хотулун гүнжийн тухай бүтээл хийсэн бол амжилтанд хүрэх байсан гэж мэдээлсэн юм.

Мөн “Netflix” компани “Марко Поло” цувралд Монгол гүнжийн дүрийг Солонгосын жүжигчин Клаудиа Ким бүтээсэн ч ихээхэн шүүмжлэл дагуулж байсан билээ.

Хуваалцах