Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хотын аль бүсэд хар тугалгын агууламж их байгааг судалж байна

Хотын төв зам дагуу агаар дахь хар тугалгын хэмжээ их байж болзошгүйг мэргэжилтнүүд анхаарууллаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хотын аль бүсэд  хар тугалгын агууламж их байгааг судалж байна
Хотын аль бүсэд хар тугалгын агууламж их байгааг судалж байна. Зураг: МҮОНРТ

Хотын төв зам дагуу агаар дахь хар тугалгын хэмжээ их байж болзошгүйг мэргэжилтнүүд анхаарууллаа. Тодруулбал, импортын ихэнх машин хуучин байдаг тул орчны агаараа илүү их бохирдуулж, зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр эрсдэл дагуулах магадлалтай гэлээ. Хэрэв жилд дөрвөн удаа автомашингүй өдрийг зохион байгуулбал бид 8400 кг нүүрсустөрөгчийн нэгдэл, 2000 орчим тонн нүүрсхүчлийн хийг агаарт ялгарахаас сэргийлэх боломжтой гэж НЭМХ-ийн Орчны хөдөлмөрийн эрүүл мэнд, судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан н.Жаргалсайхан ярилаа.

Дашрамд өгүүлэхэд, НЭМХ хотын яг аль бүсэд хар тугалга хэдий хэмжээтэй, ямар агууламжтай байгааг судалж байна.

Хуваалцах