Хотын дахин төлөвлөлтийг хэрхэн зохион байгуулах талаар судалж байна
Ашиглалтын хугацаа нь дууссан шаардлага хангахгүй барилгуудыг нурааж дахин барилга барих жагсаалтыг хотын удирдлагууд гаргаж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор тухайн оршин суугчдын эрх ашиг, газрын асуудал гарч ирдэг.
Мэдээллийн алба

Ашиглалтын хугацаа нь дууссан шаардлага хангахгүй барилгуудыг нурааж дахин барилга барих жагсаалтыг хотын удирдлагууд гаргаж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор тухайн оршин суугчдын эрх ашиг, газрын асуудал гарч ирдэг. Тэгвэл хот дахин төлөвлөлттэй холбоотой энэ асуудлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар судалж байгаагаа талаар Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ярихдаа "Тухайн иргэний эрхийг хүндэтгэх, газрын үнийг хөөргөдөхгүй байх зэргийг харгалзан үзэж олон төрлийн аргыг хэрэглэх нь зөв" гэлээ.


















