Хотын дарга Ханхүүд юу бэлэглэв?
Хотын даргын бэлэг? Мэдээж унадаг дугуй
Мэдээллийн алба

Шинээр мэндэлсэн Британы хаан ширээ залгамжлагч Кембрижийн хунтайж Жорж-д анхны хувийн унааг нь бэлэглэжээ. Лондон хотын дарга Борис Жонсон энэхүү бэлгийг түүнд бэлэглэсэн байна. Харин Ханхүү мөддөө гурван дугуйтаа унаж чадахгүй нь бололтой. Уг унадаг дугуйны номер нь Жорж хунтайжин төрсөн сар өдөр бөгөөд жолоон дээрх лого-г жаалхүүгийн нэрээр орлуулан сийлжээ. Лондон хотын даргаас ийм бэлэг ирсэнд гайхах юмгүй. Тэрээр дугуйн спортод үнэхээр хорхойтой нэгэн аж. Хотынхоо хөдөлгөөнд ч ямагт унадаг дугуйтайгаа оролцдогийг нь хэн хүн андахгүй. Жонсон дарга хатан хааны гэр бүлийн бараг бүх гишүүнийг унадаг дугуйгаар хангасан гэхэд хилсдэхгүй. Жишээ нь тэрээр 2011 онд дөнгөж гэрлэсэн Уильям, Кейт хоёрт хоёр хүний унадаг дугуй бэлэглэж байсан түүхтэй.
Л.Пүрэвдолгор


















