Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хотын дарга мягмар гараг бүр иргэдтэй уулзана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд долоо хоног бүрийн мягмар гарагт иргэдийг хүлээн авч уулзана. Маргааш /8 дугаар сарын 9-нд/ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд эхний уулзалтаа хийх бол дараагийн долоо хоногт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжинг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хотын дарга мягмар гараг бүр иргэдтэй уулзана
Хотын дарга мягмар гараг бүр иргэдтэй уулзана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд долоо хоног бүрийн мягмар гарагт иргэдийг хүлээн авч уулзана. Маргааш /8 дугаар сарын 9-нд/ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд эхний уулзалтаа хийх бол дараагийн долоо хоногт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт өглөө 10 цагт иргэдтэй уулзана.

Хотын дарга уулзалтаа албан өрөөндөө бус иргэд рүүгээ ойртож, нийслэлийн дүүрэг, хороо бүрт хийхийг зорьж байна. Тиймээс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл”, “Драгон”, “Дүнжингарав” зэрэг салбарт иргэдтэй уулзахаар болжээ.

Хуваалцах