Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хотын дарга нар ногоон хөгжлийн асуудлаар хэлэлцэж байна

Зүүн хойд Азийн хотын дарга нарын хотуудын ногоон хөгжлийн асуудлаар хэлэлцэж буй чуулган өнөөдөр, маргааш хоёр өдөр Улаанбаатар хотноо болж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хотын дарга нар ногоон хөгжлийн асуудлаар хэлэлцэж байна
Хотын дарга нар ногоон хөгжлийн асуудлаар хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

Зүүн хойд Азийн хотын дарга нарын хотуудын ногоон хөгжлийн асуудлаар хэлэлцэж буй чуулган өнөөдөр, маргааш хоёр өдөр Улаанбаатар хотноо болж байна.

Чуулганд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан болон БНХАУ-ын Шэньжен, Карамай, Хөлөнбуйр, Хайнан, ОХУ-ын Улаан-Үд, Элиста, БНСУ-ын Сөүл, Японы Нийгата зэрэг хотуудын дарга, орлогч, экологи, ногоон хөгжил хариуцсан ажилтнууд, Дэлхийн банк, Азийн сан зэрэг Олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож байгаа юм.

Урьдчилсан хөтөлбөрөөр БНСУ-ын нийслэл Сөүл хотын Захирагч ноён Пак Вон Сүүн, УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн Ерөнхийлөгч С.Оюун, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ болон бусад хотуудын удирдлага, ОУ-ын байгууллагууд Зүүн хойд Азийн хотуудын ногоон өсөлтийн хандлага, тулгарч буй асуудлууд болон стратеги, Ногоон дэд бүтэц, Ногоон амьдралын хэв маяг, боловсрол, Хот суурин газрын цэвэр, тогтвортой эрчим хүч сэдвээр үндсэн илтгэл тавина.

Өнөөдрийн хуралдаан 17:00 цагт дуусах бол маргаашийн хуралдаанаар хотуудын ногоон хөгжлийн асуудлаар хэд хэдэн дүгнэлтийг хамтран гаргах юм. Энэ удаагийн форумаас Зүүн Хойд Азийн хотууд хамтран илгээлт гаргах бөгөөд ирэх 12 дугаар сард Парис хотноо болох НҮБ-ын чуулга уулзалтад хүргүүлэх аж.

Хуваалцах