Хотын дарга саналаа өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Улсын Их Хурлын сонгуулийн 59 дүгээр тойргийн 7 дугаар хэсгийн хорооны санал авах байр буюу 45 дугаар дунд сургууль дээр очиж, саналаа өглөө.
Мэдээллийн алба

Тэрбээр сонгуулийн санал хураалтын талаар “Сонгууль явагдсан цагаас эхлэн энэ тойрогт саналаа өгч байна. Сая авсан мэдээгээр ирц 20 хувь гарсан байна. Иргэд, сонгогчид их идэвхтэй байна. Энэ удаагийн сонгуулийн өмнөх үйл явцыг ажиглаж байхад иргэд улс орны хувь заяаг шийдэх сонголтод заавал оролцоно гэсэн бодолтой байгаа нь харагдаж байсан. Иргэний ухамсар нэмэгдсэн гэж ойлгож байна” гэв.