Хотын дарга өвөлжилттэй танилцав
Энэ онд 23 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орж, хотын төвийн цахилгаан дулааны ачааллыг 20 хувиар нэмнэ.
Мэдээллийн алба

Энэ онд 23 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орж, хотын төвийн цахилгаан дулааны ачааллыг 20 хувиар нэмнэ. Тиймээс ирэх онд Улаанбаатар хотын цахилгаан дулааны хангалт хэр байх болоод өвөлжилтийн бэлтгэл ажил ямар байгаатай хотын дарга танилцлаа.
Улаанбаатар хотын цахилгаан түгээх хувьцаат компани 240 гаруй мянган хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг. Өвөлжилтийн бэлтгэл ажил 70 орчим хувьтай их болон урсгал засварыг хувааийн дагуу ирэх 10 дугаар сарын 15 гэхэд дуусгана. Гэхдээ засваруудаас гадна өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд 8.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий шинэ тоноглол суурьлуулж байгаа. Хамгйин гол нь ихэнх шугам сүлжээний ашимглалтын хугацаа дуусч дэд станцуудыг шинэчлэх шаардлагатай болсныг онцоллоо. Тодруулбал ирэх онд яаралтай нэг дэд станць хувиарлах байгууламжийн хамт барих шаардлагатай байгааг хэлж байна.
- С.Төмөрхүү: Улаанбаатар цахилгаан түгээх хувьцаат компаний гүйцэтгэх захирал:
Одоогийн байгаа хүчин чадлаараа ямар ч гэсэн энэ оныг давна. Гэхдээ төлөвлөгдсөн 3 тэрбум төгрөгийн өртөгтэй дэд станцыг яаралтай барихын тулд газрын асуудал чухал байгаа юм байна^ Үүнийг ч хотын дарга шийдвэрлэхээс өөр аргагүйг хэллээ.
- Э.Бат-Үүл Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч:
Хотын даргын дараагийн очсон газар бол Улаанбаатар дулааны сүлжээ хувьцаат компани^ Тус байгууллагын хувьд мөн адил өвөлжилтийн бэлтгэл 70 орчим хувьтайг танмлцуулаад хотын хүн амын ачааллыг давахын тулд зайлшгүй дулааны шугамуудаа сольжь шинэчлэл хийх хэрэгтэйг учирласан^ Одоогийн байдлаар 20 гаруй дулааны шугамын шинэчлэл хийгдсэн байна.
-Р.Хайдав Улаанбаатар дулааны сүлжээ хувьцаат компанийн гүйцэтгэх захирал:
Энэ онд ямар ч гэсэн байгаа хүчин чадлаараа зүтгүүлэх ийн төлө ажиллах юм байна^ Гэхдээ хотын иргэншилтэй болох хүний тоо огцом өсч байгаа энэ үед хотынхоо мастер төлөвлөгөөг боловсруулахдаа алс хэтиийг харжь хүн амын нягтралаа тооцох хэрэгтэйг хэлж байлаа.


















