Хотын дугаартай тээврийн хэрэгсэл товчоонд хураамж төлөхгүй
Мөн НИТХ-ын тогтоолын дагуу Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгслээс Шалган бүртгэх товчоодоор нэвтрэхэд хураамж авахгүй болсон.
Мэдээллийн алба

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13-р хуралдаанаар Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журмыг баталсан билээ. Энэхүү шинэ журам 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл нийслэлийн авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Авто замын тухай хуулийн дагуу орон нутгийн зам ашигласны төлбөрийг нийслэлийн авто зам хэрэглэгчдээс 2014 оны 1 сарын 1-нээс эхлэн авахаар НИТХ-ын хуралдаанаар шийдвэрлэсэн. Хураамж авахдаа Авто тээврийн улсын үзлэгт хамрагдах үеэр төлбөрийг нэг дор авах аж.
Мөн НИТХ-ын тогтоолын дагуу Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгслээс Шалган бүртгэх товчоодоор нэвтрэхэд хураамж авахгүй болсон. Харин орон нутгийн тээврийн хэрэгслээс журамд заасны дагуу тодорхой хэмжээний хураамж авна. Тодруулбал суудлын тэрэг болон 3,5 тонн хүртэл жинтэй 2 голтой тээврийн хэрэгсэл товчоогоор өнгөрөхдөө 1000 төгрөг, 3,5-18 тонн хүртэл жинтэй ачааны автомашин 2000 төгрөг, 18-24 тонн хүртэл жинтэй тээврийн хэрэгсэл 3000 төгрөг 24-с дээш жинтэй тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн төлбрийг тус тус төлөх юм байна. Харин ДК болон Олон улсын дугаартай тээврийн хэрэгсэлд энэ журам үйлчлэхгүй гэнэ.


















