Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хотын ногоон байгууламжуудыг тоолж байна

Хотын Ерөнхий менежерийн шийдвэрээр нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгийн ногоон байгууламжийг тоолох ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийнхэн есдүгээр сарын 5-20-ны хооронд тооллогын ажлыг хийж байна.

УХ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хотын ногоон байгууламжуудыг тоолж байна
Хотын ногоон байгууламжуудыг тоолж байна. Зураг: МҮОНРТ

Хотын Ерөнхий менежерийн шийдвэрээр нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгийн ногоон байгууламжийг тоолох ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийнхэн есдүгээр сарын 5-20-ны хооронд тооллогын ажлыг хийж байна. Тооллогын комисс 3 хэсэгт хуваагдан хотын 130-аад гудамж, цэцэрлэгийн мод, сөөг, зүлгийг төрөл, зүйл бүрээр нь нарийвчлан тоолж буй аж. Тооллогын дүн есдүгээр сарын 25 гэхэд эцэслэн гарах бөгөөд нийслэлийн ногоон байгууламжийн мэдээллийн санд бүртгэгдэх юм.

Тооллогын урьдчилсан дүнгээс харахад хотын гудамж, талбайн мод, сөөг, зүлэгний хэмжээ 2012 оныхоос 3-4 дахин өссөн байна.

Хуваалцах