Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хотын ногоон шийдлүүд"-2016 үзэсгэлэн болно

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум 3 дахь “Хотуудын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэвдийн хүрээнд 2016 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хотын ногоон шийдлүүд"-2016 үзэсгэлэн болно
"Хотын ногоон шийдлүүд"-2016 үзэсгэлэн болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум 3 дахь “Хотуудын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэвдийн хүрээнд 2016 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Форумын хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан сурталчлах зорилгоор “Хотын ногоон шийдлүүд – 2016” үзэсгэлэнг Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.

Энэхүү үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, Эко эрчим хүч, Эко цахилгаан, дулаан, Эко тээвэр, Эко үйлдвэрлэл зэрэг сэдээр бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Үзэсгэлэнг Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд оролцохоор ирсэн төлөөлөгчид үзэж сонирхох юм байна.

Хуваалцах