Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хотын шинэ цогцолборын барилгын зураг төсөл бэлэн болжээ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хотын шинэ цогцолборын барилгын зураг төсөл бэлэн болжээ
Хотын шинэ цогцолборын барилгын зураг төсөл бэлэн болжээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн. СХД-ийн 6-р хороо буюу хуучнаар Ханын материалын үйлдвэрийн орчмын 9 га газарт хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар шав тавьж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахад БНСУ-ын “Халла” групп төсөл хэрэгжүүлэх эрх авсан юм. 2013 оны 10 дугаар сараас эхлэн “Халла” групп хотын захиргааны цогцолборын барилгын зураг төслийг боловсруулан нийслэлийн удирдлагуудад танилцуулан санал авсан байна. Харин өчигдөр барилгын зураг төслийн эцсийн хувилбараа нийслэлээс байгуулсан ажлын хэсэгт танилцуулж, талууд инженерийн дэд бүтэц, цахилгаан хангамж зэрэг дараа дараагийн нарийн төлөвлөлтийн ажлаа хэлэлцлээ.

Цогцолборын ерөнхий загвар нь хүний нүд мэт хэлбэртэй байхаар төсөөлж боловсруулсан бөгөөд НЗДТГ болон Захирагчийн ажлын алба, харьяа агентлагуудыг хойд хэсгийн 20 давхар барилга, урд хэсэгт нь НИТХ-ын төлөөлөгчид, ажлын албадын барилга байхаар зураг төслийг гаргажээ.

Хотын захиргааны шинэ цогцолборыг 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны эх үүсвэрийг шийдэхээр тооцоолж байгаа юм.

Хуваалцах