Хотын соёл “папараци” гэрэл зургийн уралдаан зарлагдлаа
Нийслэл хот маань дээлнийхээ өнгийг өөрчилж, охид хөвгүүд өнгөлөг толигор энэ зуны моод цэцэглэг бололтой. Хаврын хавсарга энэ жил хаачсан бэ? нөгөө улаан шороо аль уулын цаагуур оров гэлтэй л байлаа.
Мэдээллийн алба

Нийслэл хот маань дээлнийхээ өнгийг өөрчилж, охид хөвгүүд өнгөлөг толигор энэ зуны моод цэцэглэг бололтой. Хаврын хавсарга энэ жил хаачсан бэ? нөгөө улаан шороо аль уулын цаагуур оров гэлтэй л байлаа. Магадгүй нийслэл зуны өнгөндөө аль эртнээс бэлдсэнийх байсан юм болов уу. Хотынхоо аль нэг гудамжаар алхахад сэтгэл сэргээд, цаанаа л нэг colour, flower орчноо дагаад хажуугаар зөрөх охид, залууст дурламаар ч юм шиг. Гэвч сайныг дагаж саар гэгчээр их хотын соёлд суралцаагүй нэгэн байна л гэнэ шүү.
За тэгээд олон хүн сайнтай муутай гэж үл тоомсорлож болохгүй ээ, эдгээр соёлгүй хүмүүсийг одооноос хүмүүжүүлье залуус аа. Учир нь СХД-ийн санаачилгаар Хотын соёл төсөл хэрэгжиж, МЗХ дэмжин ажиллаж байгаа бөгөөд гэрэл зургийн аппараттай, ухаалаг гар утастай залуусынхаа дунд ПАПАРАЦИ гэрэл зургийн уралдааныг зарлаж байна. Их хотын энгийн соёлыг хэнэг ч үгүй зөрчигч этгээдүүдийг газар дээр нь, үйлдэл дээр нь баримтжуулан зургийг нь авч, уран гоё тайлбартайгаар khotiin_soyol@yahoo.com хаяг руу илгээх юм байна. Шалгаруулалт хамгийн олон like, share авснаар шалгарах бөгөөд эрт зургаа илгээсэн нь илүү ихийг хожно. Түрүүлсэн зургийн эзэн нэг сая төгрөгийн шагнал хүртэх аж. Хугацаа дуусахад хэдхэн хоног үлдсэн байна яараарай залуус аа.



















