Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хотын соёл” төсөл хэрэгжиж эхэллээ

Хэлэлцүүлэгт олны танил хүмүүс оролцож хэрхэн их хотын соёлтой иргэн байх талаар сонирхолтой яриа өрнүүлж байна. Тухайлбал, МУГЖ Н.Батцэцэг, МУСТА Д.Ганцэцэг нар оролцон хотын соёлд хувь хүний оролцоо болон гадаадад очоод хэрхэн “соёлын шок”-нд орж байсан тухайгаа ярьсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хотын соёл” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хотын соёл” төсөл хэрэгжиж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотынхоо 375 жилийн ойг угтан нийслэлчүүдээ хотын соёлтой иргэн болгон төлөвшүүлэхээр “Хотын соёл” төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн гараа СХД-ээс эхэлж Засаг дарга М.Чинболд “Хотын соёл-Танаас эхэлнэ” сэдэвт илтгэл, хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн баасан гарагт ахлах ангийн сурагчдад зориулан хийж байна.

Хэлэлцүүлэгт олны танил хүмүүс оролцож хэрхэн их хотын соёлтой иргэн байх талаар сонирхолтой яриа өрнүүлж байна. Тухайлбал, МУГЖ Н.Батцэцэг, МУСТА Д.Ганцэцэг нар оролцон хотын соёлд хувь хүний оролцоо болон гадаадад очоод хэрхэн “соёлын шок”-нд орж байсан тухайгаа ярьсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр хүүхэд, залуучуудаас гарсан санал санаачилга, уриалгыг нэгтгэн Нийслэлийн Засаг даргад хүргүүлэх аж.

Хуваалцах