Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хотын цагдаагийн байгууллага байгуулах Ажлын хэсэг байгуулав

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарын тушаал, захирамжаар цагдаагийн албаны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хотын цагдаагийн байгууллага байгуулах Ажлын хэсэг байгуулав
Хотын цагдаагийн байгууллага байгуулах Ажлын хэсэг байгуулав. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарын тушаал, захирамжаар цагдаагийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасны дагуу хотын цагдаагийн байгууллага байгуулах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд, дэд даргаар нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, нарийн бичгийн даргаар Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Б.Маргад-Эрдэнэ нар ажиллана. Тэд ажлын үр дүнгээ энэ сарын 20-ны дотор танилцуулах аж.

Хуваалцах