Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хотын түүхийг өгүүлсэн комиксын эхний гурван цуврал гарлаа

Улаанбаатар хотын музейгээс Улаанбаатар хотын түүхийн чиглэлээр танин мэдэхүйн цуврал комиксуудыг бэлтгэн хүргэж байгаа билээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хотын түүхийг өгүүлсэн комиксын эхний гурван цуврал гарлаа
Хотын түүхийг өгүүлсэн комиксын эхний гурван цуврал гарлаа. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын музейгээс Улаанбаатар хотын түүхийн чиглэлээр танин мэдэхүйн цуврал комиксуудыг бэлтгэн хүргэж байгаа билээ. Уг комиксоор дамжуулан залуучуудын хотын түүхийн боловсролыг дээшлүүлэх зорилготой. Комиксын эхний гурван цувралыг олон нийтийн хүртээл болгоод байна.

Та бүхэн эдгээр комиксоос "Улаанбаатар хот хэзээ Монгол Улсын нийслэл хот болсон бэ?", "Сүхбаатарын талбай анх ямар нэртэй байсан бэ?" зэрэг асуултуудад хариулт авч болох юм.

Эх сурвалж: Улаанбаатар хотын музей

Та дараах холбоосоор танин мэдэхүйн цуврал комиксуудыг үзнэ үү.

Цуврал 1: 100 жилийн өмнө бидний амьдарч буй Улаанбаатар хот ямар байсан, Улаанбаатар хот хэзээ Монгол Улсын нийслэл хот болсон, Сүхбаатарын талбай анх ямар нэртэй байсан тухай.

https://www.facebook.com/media/set/?vanity=UlaanbaatarCityMuseum&set=a.209818670928686

Цуврал 2: 100 жилийн өмнө Улаанбаатар хотод хэн, хаана амьдарч байсан болон "Харчууд" гэж хэн байсан тухай.

https://www.facebook.com/media/set/?vanity=UlaanbaatarCityMuseum&set=a.237061434871076

Цуврал 3: 100 гаруй жилийн өмнөх Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор байсан Богд хааны "Шар ордон"-ы тухай.

https://www.facebook.com/media/set?vanity=UlaanbaatarCityMuseum&set=a.268201368423749

Хуваалцах