Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хотын захирагч замын ажилтай танилцлаа

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр нийслэлд явагдаж байгаа авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Тэрбээр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа хоёр ч замын ажилтай танилцаж, ажлын явцыг шалгав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хотын захирагч замын ажилтай танилцлаа
Хотын захирагч замын ажилтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр нийслэлд явагдаж байгаа авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Тэрбээр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа хоёр ч замын ажилтай танилцаж, ажлын явцыг шалгав.

Тодруулбал, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талаас Улиастайн замын уулзвар хүртэлх 6,0 км зам, Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17,6 км авто замын ажилтай танилцсан юм. Дээрх замуудын ажлын гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад өгнө гэдгийг гүйцэтгэгч компани онцолсон.

Хуваалцах