Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хотын захиргаанаас 2000 хүүхдийг баярлууллаа

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгууллаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хотын захиргаанаас 2000 хүүхдийг баярлууллаа
Хотын захиргаанаас 2000 хүүхдийг баярлууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд эрсдлийн түвшин тогтоох програмд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүд, нийслэлийн "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын ажилтнуудын нийт 1000 хүүхэд оролцов. Энэ үеэр Монголын хүүхдийн ордноос хүүхэд багачууддаа зориулан “Баясгалантай багачууд” хүүхдийн урлагийн тоглолтыг сонирхуулж, нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг гардууллаа.
Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан хүүхдийн шинэ жилийн баярын арга хэмжээг 12 дугаар сарын 27-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд зохион байгуулж, авьяаслаг багачууд урлагийн тоглолт сонирхуулж, нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг гардуулав.

Хуваалцах