Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хотын захиргааны шинэ цогцолбор барих газарт үнэлгээ тогтооно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвийн төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хотын захиргааны шинэ цогцолбор барих газарт үнэлгээ тогтооно
Хотын захиргааны шинэ цогцолбор барих газарт үнэлгээ тогтооно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” захирамжаар хотын захиргааны шинэ цогцолбор барихтай холбогдуулан нийслэлийн СХД-ийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханын материал” хувьцаат компанийн 9.2 га газрын үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийн хөрөнгийн үнэлгээг хийж, одоогийн зах зээлийн үнийг тогтоох ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо. Үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийн хөрөнгийн үнэлгээг хийх, одоогийн зах зээлийн үнийг тогтоох ажилд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвийн төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

Хуваалцах