Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховд аймаг 3.5 сая толгой мал тоолуулжээ

Ховд аймгийн Статистикийн хэлтсийн гаргасан мэдээллээс үзэхэд Ховд аймаг 2024 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 3.5 сая толгой мал тоолуулжээ.

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймаг 3.5 сая толгой мал тоолуулжээ
Ховд аймаг 3.5 сая толгой мал тоолуулжээ. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мал тооллогын дүнг мэдээллээ. Тодруулбал, Ховд аймаг 2024 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 3.5 сая толгой мал тоолуулжээ.

Энэ нь өмнөх оноос малын тоо 294.6 мянган толгой буюу 9.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Малын тоог төрлөөр нь авч үзвэл,

-Адуу 157.3 мянга болж, 9.9 хувь

-Үхэр 219.0 мянга болж, 11.6 хувь

-Тэмээ 35.0 мянга болж, 14.0 хувь

-Хонь 1.3 сая болж, 10.0 хувь

-Ямаа 1.8 сая болж, 8.3 хувиар тус тус өссөн байна.

Нийт мал сүрэгт хонь 36.1 хувь, ямаа 52.1 хувь, үхэр 6.3 хувь, адуу 4.5 хувь, тэмээ 1.0 хувийг тус тус эзэлж байгаа юм.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр, Булган сум 321.5 мянга, Чандмань сум 310.3 мянга,, Манхан сум 271.4 мянга, Мянгад сум 251.4 мянга, Буянт сум 248.6 мянган толгой мал тоолуулсан үзүүлэлтээр аймагтаа тэргүүлж байна.

Хуваалцах