Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховд аймагт 60 хүн цасанд боогдоод байна

Энэ сарын 17-оос хойш манай улсын дийлэнхи нутгаар цас орж, говь тал хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр, зарим үед 18-20 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ховд аймагт 60 хүн цасанд боогдоод байна
Ховд аймагт 60 хүн цасанд боогдоод байна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 17-оос хойш манай улсын дийлэнхи нутгаар цас орж, говь тал хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр, зарим үед 18-20 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдах, харагдац муудах, хальтиргаа гулгаа нэмэгдсэн нөхцөл үүсээд байгаа.

Энэ өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид дараах цасанд боогдсон, суусан гэх дараах дуудлагуудыг хүлээн авч, ажиллажээ. Тодруулбал, Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг Цагаан-Эрэг гэдэг газарт хувиараа чулуу олборлож байсан 60 хүн, 12 автомашин шатахуун дуусч, Богосын даваанд цасанд боогдсон гэсэн дуудлага арваннэгдүгээр сарын 19-ны өдрийн 11:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирж, тус аймгийн Цэцэг сум дахь “МОН-ЭНКО” ХХК-ийн 10 хүн, 2 автомашин, Мөст сумаас 7 хүн, 2 автомашин, нийт 4 автомашинтайгаар өнөөдөр 06:00 цагаас эхлэн тус газрыг чиглэн ажиллагаагаа эхлүүлээд байна. Цасанд боогдсон иргэд одоогоор айлуудын зуслангийн хашаа саравчинд 2 гэр барьж хонож байгаа тухайгаа мэдэгдээд байгаа гэнэ.

Мөн тус аймгийн Булган сумын Баянгол багийн Жаргалантын-Аманд цасанд боогдсоны улмаас иргэд явж чадахгүй байна гэсэн дуудлага арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 15:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 0123 дугаар ангийн 2 албан хаагч, тус аймгийн Булган суман дахь Онцгой байдлын хэлтсийн 1 албан хаагч, Газ-66 загварын автомашинтай ажиллаж тухайн багийн 36 иргэнийг тээвэрлэн Жаргалантын-Амны Доод, Дээд нарийн гэдэг газарт өчигдөр 12:30 цагт гэр, гэрт нь хүргэж буулгасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын цахилгаан станцын хажууд автомашин цасанд суусан байна гэсэн дуудлага өчигдөр 16:44 цагт ирж, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, иргэн Д-ийн “Соната-6” загварын автомашин цасанд суусан байсныг гарган аюулгүй болгожээ.

Хуваалцах