Ховд аймагт боомын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Өчигдөр Ховд аймгийн Буянт суманд боомын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчтөн Б нь 38 настай, эрэгтэй, малчин аж. Тэрбээр боомоор өвчилж, үхсэн ямааг хүнсэнд хэрэглэх явцдаа халдвар авчээ.
Мэдээллийн алба

Өчигдөр Ховд аймгийн Буянт суманд боомын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчтөн Б нь 38 настай, эрэгтэй, малчин аж. Тэрбээр боомоор өвчилж, үхсэн ямааг хүнсэнд хэрэглэх явцдаа халдвар авчээ. Тавдугаар сарын 29-ний өдөр өвчний шинж тэмдэг эхэлж, аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтсэн байна.
Мал эмнэлэг ямааг шинжлэхэд боомын үүсгэгч илэрчээ. Ховд аймгийн МХГ, ЗӨСТ, Мал эмнэлэг, ОБХ, МХХ-ын мэргэжилтнүүдийн баг голомтонд хөл хорио тогтоон ажиллаж байгаа аж. Өвчтөнөөс авсан сорьцонд лабораторийн шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна.
Дашрамд өгүүлэхэд, энэ өвчнөөс сэргийлэхийн тулд голомтот нутгийн малыг дархлаажуулалтад бүрэн хамруулах, шалтгаан тодорхойгүйгээр мал үхсэн тохиолдолд аль ойр байгаа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдээлэх, үхсэн малд хүрэхгүй байх, шаардлага гарвал хамгаалах хувцас, бээлий өмсөх, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглэх, эрсдэл бүхий хүн амыг боом өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажлууд хийх хэрэгтэй.


















