Ховд аймагт энэ хичээлийн жилд 18710 хүүхэд суралцана
Урьдчилсан мэдээгээр энэ жил Ховд аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 24 сургуульд 18710 орчим хүүхэд суралцана гэсэн судалгаа гарчээ.
Мэдээллийн алба

Урьдчилсан мэдээгээр энэ жил Ховд аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 24 сургуульд 18710 орчим хүүхэд суралцана гэсэн судалгаа гарчээ.
Тодруулбал, 2015-2016 оны хичээлийн жилд аймагт улсын 28 цэцэрлэг, хувийн 12 цэцэрлэгт 6875 хүүхэд хамрагдсан бол ЕБС-ийн нэгдүгээр ангид 1865 хүүхэд элсэн орсон байна.
Харин энэ сарын 25-нд БСШУЯ-нд хүүхэд нэг бүрийг мэдээллийн баазад оруулж, нэгдсэн байдлаар бүх цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хамрагдалтын талаар тоон мэдээлэл гарах аж.


















