Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховд аймагт газар хөдлөлт боллоо

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:11 минут 57 секундэд Ховд аймгийн Дуут сумаас зүүн хойшоо 33 км-ийн зайнд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд  аймагт газар хөдлөлт боллоо
Ховд аймагт газар хөдлөлт боллоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:11 минут 57 секундэд Ховд аймгийн Дуут сумаас зүүн хойшоо 33 км-ийн зайнд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Давталт хөдлөл болоогүй байна гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Мөн Ховд аймгийн албан ёсны цахим хуудсаар мэдээлснээр аймгийн төвөөс 36 км, Манхан сумаас 42 км-ийн зайд магнитуд нь 3,6 тай тэнцэх хэмжээний газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв нь Өргөрөг 47.71N, Уртраг 91.87E. Ховд аймгийн төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн ба урьдчилсан байдлаар 4-5 баллын газар хөдлөлт болжээ.

Одон орон геофизикийн Ховд салбар газар хөдлөлт аймгийн төв болон ойролцоох сумдад хэдэн баллын хүчтэй хөдөлсөнийг нарийн тогтоохоор ажиллаж байна.

Хуваалцах