Ховд аймагт хадлан бэлтгэх ажил оройтож эхлэх төлөвтэй байна
Цаашид наймдугаар сарын сүүлийн 10 хоногт дахин борооших төлөвтэй байгаа учраас ирэх есдүгээр сарын 10-д хүртэл Ховд гол үерийн аюултай түвшинд байх төлөв ажиглагдаж байна. Тиймээс уг аймагт хадлан бэлтгэх ажил есдүгээр сарын дунд үеэс эхлэх төлөвтэй байна гэж орон нутгийн удирдлагууд хэлэв.
Мэдээллийн алба

Ховд аймгийн нийт нутгаар өнгөрсөн доло болон энэ сард хур бороо элбэгтэй байгаа улмаас хадлангийн гол бүс нутаг Ховд голын ус үерийн аюултай түвшнээс 13 см-ээр давжээ. Үүнээс шалтгаалж хадлан бэлтгэх ажил оройтох төлөвтэй байна.
Цаашид наймдугаар сарын сүүлийн 10 хоногт дахин борооших төлөвтэй байгаа учраас ирэх есдүгээр сарын 10-д хүртэл Ховд гол үерийн аюултай түвшинд байх төлөв ажиглагдаж байна. Тиймээс уг аймагт хадлан бэлтгэх ажил есдүгээр сарын дунд үеэс эхлэх төлөвтэй байна гэж орон нутгийн удирдлагууд хэлэв.
Ирэх өвөл Ховд аймгийн хэмжээнд 8000 гаруй малчин өрхийн гурван сая гаруй толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарчээ. Тус аймаг жил бүр 300 мянга гаруй тонн хадлан бэлтгэж нөөцөлдөг.


















