Ховд аймагт “Сумын залуус” хөтөлбөр хэрэгжинэ
МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Ховд аймгийн залуучуудын холбооны санаачилгаар өнгөрсөн жил “Амьдрах ухаан”, “Сумын залуус” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байжээ. Харин энэ жил хэрхэн зохион байгуулах талаар тэд ярилцаж хэлэлцсэн байна. Өмнө жил уг хөтөлбөрийн хүрээнд сумын оюутан залуус сумы
Мэдээллийн алба

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Ховд аймгийн залуучуудын холбооны санаачилгаар өнгөрсөн жил “Амьдрах ухаан”, “Сумын залуус” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байжээ.
Харин энэ жил хэрхэн зохион байгуулах талаар тэд ярилцаж хэлэлцсэн байна. Өмнө жил уг хөтөлбөрийн хүрээнд сумын оюутан залуус сумын иргэдэд мэдээлэл зүйн мэдлэг сургалт болоод англи хэлний сургалт зэргийг зохион байгуулсан юм. Түүнчлэн ажлын гараа төслийн хүрээнд 15 залуучууд “Буянт” сумын малчны өвөлжөөг барьж өгсөн байна. Хэн хэндээ үр өгөөжөө өгсөн уг төслийн энэ жилийн хувьд хэрхэн зохион байгуулагдах, хэрхэн хүрээгээ тэлэх талаар төслийг санаачлагчид энэ өдрүүдэд ярилцаж байгаа юм.


















