Ховд аймагт суурьшил, төвлөрөл нэмэгдэж байгаа гэв
Ховд аймгаас шилжин явах иргэдийн тоо жил ирэх бүр буурч байна. 2006-2012 онд хүн амын шилжилт хөдөлгөөн хамгийн их буюу 15 орчим мянган иргэн тус аймгаас шилжжээ.
Мэдээллийн алба

Ховд аймгаас шилжин явах иргэдийн тоо жил ирэх бүр буурч байна. 2006-2012 онд хүн амын шилжилт хөдөлгөөн хамгийн их буюу 15 орчим мянган иргэн тус аймгаас шилжжээ.
Харин энэ оны байдлаар Ховд аймгийн хүн ам 83 мянга болж өссөн байна. 2014 оны жилийн эцсийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 6100 гаруй иргэн шилжилт хөдөлгөөнд хамрагдсан байна. Ховд аймгаас шилжин явагсдын тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 7.7 хувиар буурсан бол шилжин ирэгсдийн тоо 2.3-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.
Ховд аймаг цахилгаан, дулааны эх үүсвэрээ сайжруулж, шугам сүлжээний өргөтгөл хийх, тог цахилгааныхаа хүчин чадлыг сайжруулж, худаг ус гаргах зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулсан нь хүн амын шилжилт хөдөлгөөн буурахад нөлөөлсөн гэж Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хэллээ.


















