Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Ховд аймагт тусгаарлагдсан 10 хүний “PCR” шинжилгээний хариу гараагүй байна

Ингэхдээ тухайн иргэд явганаар 22-ын товчоог өнгөрч, эмээлтээс тус автобусаар зорчсон хэмээн мэдүүлжээ.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймагт тусгаарлагдсан 10 хүний “PCR” шинжилгээний хариу гараагүй байна
Ховд аймагт тусгаарлагдсан 10 хүний “PCR” шинжилгээний хариу гараагүй байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотоос Ховд аймаг руу энэ сарын 15-ны орой хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн автобусад 10 иргэн зорчиж ирснийг бусадтай уулзуулалгүйгээр ахмадын “Цагаан уул” сувилалд тусгаарлажээ.

Ингэхдээ тухайн иргэд явганаар 22-ын товчоог өнгөрч, эмээлтээс тус автобусаар зорчсон хэмээн мэдүүлжээ.

Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн тасаг тэднийг хамгаалалттайгаар Ховд руу нэвтрүүлж, дээрх сувилалд тусгаарласан байна.

Одоогоор бүсийн оношилгоо эмчилгээний төвийн лабораторид сорьцод PCR шинжилгээ хийж байна.

Хуваалцах