Ховд аймгаас элсэлтийн ерөнхий шалгалтад 917 элсэгч орж байна
Энэ жилийн хувьд шалгуулагчдыг шалгалтын байранд оруулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байхаар суудлын хуваарь, шалгалтын байр, ирэх цагийн тов, нэвтрэх хэсгийн дугаарыг тусгайлан зааж өгчээ.
Мэдээллийн алба

Ховд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын энэ хичээлийн жил 25 сургуулийн 776 сурагч төгсчээ.
Тус аймагт тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж, жаргалант, цэцэг суманд орох, гарах хөдөлгөөний хязгаарласан нөхцөлд элсэлтийн ерөнхий шалгалтаа зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд 917 элсэгч шалгалтад орж байгаа аж.
Энэ жилийн хувьд шалгуулагчдыг шалгалтын байранд оруулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байхаар суудлын хуваарь, шалгалтын байр, ирэх цагийн тов, нэвтрэх хэсгийн дугаарыг тусгайлан зааж өгчээ.
Шалгуулагч заасан цагт, нэвтрэх хэсгийн шалгах цэгүүдээр дамжин шалгуулж, шалгалтын байранд нэвтэрч шалгалтдаа орсон юм.


















