Ховд аймгийн БОЭТ-д гемодиалезийн тасаг нээлээ
Тайванийн Засгийн газар, Эрүүл мэндийн яам, ХНХЯ-ны санхүүжилтээр 740 сая төгрөгийн өртөг бүхий Гемодиализ эмчилгээний аппарат тоног төхөөрөмжийг Ховд аймгийн Бүсийн Оношлого Эмчилгээний төвд гардуулан өглөө.
Мэдээллийн алба

Анх Ховд аймгийн бүсийн оношлогоо төв нь гемодиализийн хоёр аппараттайгаар үйл ажиллагаа эхэлж баруун таван аймгийн нийт 24 өвчтөнд үйлчилгээ үзүүлж байсан бол дахин хоёр аппаратыг нэмэгдүүлснээр Гемодиализын тасгийн хүчин чадал нэмэгдэн, баруун бүс нутгийн бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүд Улаанбаатар хот руу зорилгүй орон нутагтаа эмчлүүлэх давуу талтай болж байна.
Мөн энэ үеэр Диалезын төвийн нээлтийн үйл ажиллагаанаас гадна Ховд аймгийн БОЭТ нь Тайванийн "Тайбей" эмнэлэгтэй хамтран ажиллах “ЭГЧ ДҮҮС” эмнэлгийн гэрээнд гарын үсэг зурснаар бүс нутгийн эмч мэргэжилтнүүдийг Тайванийн "Тайбей" эмнэлэгт суралцахад дэмжлэг үзүүлэх, туршлага солилцож цаашид олон талаар хамтран ажиллах болжээ.

.png)