Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховд аймгийн Булган болон Эрдэнэбүрэн сумдад төрөлжсөн ахлах сургууль байгуулна

Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ”Багш, суралцагчдын сурч, хөгжих орчныг сайжруулж, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, бүх шатны сургалтын байгууллагад цахим орчныг бүрүүлж, багшийн мэргэжил, арга зүйн хөгжлийг дэмжих” ажл

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймгийн Булган болон Эрдэнэбүрэн сумдад төрөлжсөн ахлах сургууль байгуулна
Ховд аймгийн Булган болон Эрдэнэбүрэн сумдад төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Зураг: МҮОНРТ

Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ”Багш, суралцагчдын сурч, хөгжих орчныг сайжруулж, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, бүх шатны сургалтын байгууллагад цахим орчныг бүрүүлж, багшийн мэргэжил, арга зүйн хөгжлийг дэмжих” ажлууд тусгагдсан.

  • Аймгийн хэмжээнд боловсролын үзүүлэлт өссөн үр дүнтэй байна. Багш сонгоны анги хичээллэх чиглэлийг сургуулиудад өгч, үйл ажиллагааг эхлүүлсэн.

  • Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах

  • Боловсрол сургалтын байгууллагуудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах

  • МУИС-ийн баруун бүсийн сургууль, мэргэжлийн боловсролын сургуульд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нарийн мэргэжлийн ангийг нээж, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх

Булган болон Эрдэнэбүрэн сумдад төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Мөн Булган суманд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах боломж байгааг онцолсон.

Хуваалцах