Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ховд аймгийн Булган суманд хятадууд дураараа авирласаар

ХХовдын Булганы хилээр хятадууд нутагтаа байгаа юм шиг дураараа орж, гарах болсоор хоёр жилийн нүүрийг үзэж байгааг нутгийн иргэд ярьж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймгийн Булган суманд хятадууд дураараа авирласаар
Ховд аймгийн Булган суманд хятадууд дураараа авирласаар. Зураг: МҮОНРТ

Ховдын Булганы хилээр хятадууд нутагтаа байгаа юм шиг дураараа орж, гарах болсоор хоёр жилийн нүүрийг үзэж байгааг нутгийн иргэд ярьж байна. Үүнийг аймгийн цагдаагийнхан, удирдлагууд ер нь толгойтой бүхэн мэддэг болжээ. Гэхдээ асуудал болгон дээш мэдэгдэж, мэдээлэл түгээдэггүй нь энэ байдалтайгаа эвлэрсний шинж биз ээ.

Хятад дугаартай автомашинууд Булган сумаар дамжин бүр Ховд аймгийн газар нутгаар ч хэрэн тэнэж, баар цэнгээний газруудаар зугаацах нь элбэг бөгөөд тэд металл хайгчаар ямар нэгэн зүйлийг хайдаг гэнэ. Хятад иргэдийн дураараа авирлах үзэгдэл хэрээс хэтэрч Боловсролын их сургуулийн харьяа Ховдын багшийн дээд сургуулийн дотуур байр хавиар эргэлдэн оюутан охидыг хоргоож өддөг болсоор уджээ.

Хуваалцах