Ховд аймгийн чандмань сум малаа таван төрлөөр өсгөжээ
Ховд аймгийн Чандмань сум оны эцэст 194.1 мянган мал тоолуулж өнгөрсөн оныхоо малыг 14 мянга гаруй төлөөр өсгөж таван төрөл дээр өсгөсөн амжилтаар шинэ оноо угтаж байна. Тахилт, Баянхайрхан, Жаргалант багууд таван төрөл, Талын булаг, Урд гол баг дүнгээр нь 910-4396 малаар урд оныхоос илүүтэйгээр мал
Мэдээллийн алба

Ховд аймгийн Чандмань сум оны эцэст 194.1 мянган мал тоолуулж өнгөрсөн оныхоо малыг 14 мянга гаруй төлөөр өсгөж таван төрөл дээр өсгөсөн амжилтаар шинэ оноо угтаж байна.
Тахилт, Баянхайрхан, Жаргалант багууд таван төрөл, Талын булаг, Урд гол баг дүнгээр нь 910-4396 малаар урд оныхоос илүүтэйгээр малаа өсгөжээ.
Сүлжээ багийн Монгол улсын сайн малчин Д.Дашням 1300 хониор, Б.Даваасүрэн 165 адуугаар Д.Баатархүү 140 үхрээр, Жаргалант багийн малчин Д.Доржравдан 240 тэмээгээр малаа өсгөсөн амжилтаар сумандаа тэргүүлжээ.


















