Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховд аймгийн музейн барилгын ашиглалтын хугацаа дуусчээ

Барилгын ашиглалтын хугацаа дуусч, стандартын шаардлага хангахгүй гэсэн таван удаагийн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч гаргажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймгийн музейн барилгын ашиглалтын хугацаа дуусчээ
Ховд аймгийн музейн барилгын ашиглалтын хугацаа дуусчээ. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн музейн барилга 1961 онд ашиглалтад орсон. Барилгын ашиглалтын хугацаа дуусч, стандартын шаардлага хангахгүй гэсэн таван удаагийн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч гаргажээ. Тиймээс үнэт, нэн ховор эд зүйлсийг хадгалах боломжгүй болсон байна.

Тум музей нь 1950 онд “Орон нутаг сурталчлах танхим” нэртэйгээр 40 үзмэртэй байгуулагдсан байна. 1991 онд аймгийн музей болон өргөжиж, одоогийн байдлаар 13 ажилтантай, есөн танхим, 1026 дэсийн 3100 гаруй үзмэрээр түүх, соёлын өвийг сурталчлан ажиллаж байна.

Ховд аймгийн музейд баруун Монголын түүх, соёл, олон угсаатны бүлгүүдийн өвөрмөц ёс заншил, оюуны соёлын үзмэрүүд хадгалагддаг. Барилгын ашиглалтын хугацаа дууссан учраас үнэт, нэн ховор үзмэрүүдийн хадгалалтад аюул учирч байна гэсэн үг. 2011 оноос хойш музейн барилгыг шинэчлэх асуудлыг шат шатны байгууллагад уламжилсаар ирсэн ч шийдэгдээгүй хэвээр байна. Музейн барилгыг шинэчилснээр музейн үзмэрүүдийн хамгаалалт, сан хөмрөгийн баяжилт, үзмэр, эд өлгийн зүйлсийг олон нийтэд таниулах зэрэг олон давуу талтай юм.

Г.Энхжаргал

Хуваалцах