Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховд аймгийн оношилгоо эмчилгээнийхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Дадлага сургуулилтад БОЭТ-ийн тасгийн эрхлэгч эмч нар болон Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв зэрэг байгууллагуудын мэргэжилтнүүд үнэлгээ дүгнэлт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймгийн оношилгоо эмчилгээнийхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Ховд аймгийн оношилгоо эмчилгээнийхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэргэжлийн анги өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн коронавирусийн халдвар гарсан тохиолдолд хэрхэн ажиллах бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулжээ.

Ховд аймгийн БОЭТ нь 22 тасаг бүхий 430 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй. Коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг шалгах дадлага сургуулилт хийлээ. Энэ үеэр кейс дээр шуурхай ажиллаж, эмнэлгийн үзлэг, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, тусгаарлах өрөөнд хүргэх, шинжилгээ авах процесийг мэргэжлийн эмч танилцуулсан юм. Вирусийн халдвар илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нэгдүгээр зэрэгт үүрэг гүйцэтгэх учраас аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэлтгэл бэлэн байдлыг хангахад дадлага сургуулилт чухал ач холбогдолтой юм.

Дадлага сургуулилтад БОЭТ-ийн тасгийн эрхлэгч эмч нар болон Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв зэрэг байгууллагуудын мэргэжилтнүүд үнэлгээ дүгнэлт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм. Мөн аймгийн ОБГ-аас БОЭТ-ийн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги бүрэлдэхүүний техник, багаж хэрэгсэлийн бэлтгэл бэлэн байдлыг газар дээр нь шалгаж зарим анхаарах асуудлуудын талаар заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

Хуваалцах