Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховд аймгийн тарваган тахлын сэжигтэй 2 тохиолдлын онош батлагдлаа

Ховд аймгийн Цэцэг суманд бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй 2 тохиолдлын онош лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагдлаа. Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, халдварыг тархаахгүй байх мэргэжлийн хариу арга хэмжээг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймгийн тарваган тахлын сэжигтэй 2 тохиолдлын онош батлагдлаа
Ховд аймгийн тарваган тахлын сэжигтэй 2 тохиолдлын онош батлагдлаа. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Цэцэг суманд бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй 2 тохиолдлын онош лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагдлаа. Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, халдварыг тархаахгүй байх мэргэжлийн хариу арга хэмжээг ЗӨСҮТ болон Ховд, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Батлагдсан тохиолдлын 1-р хавьтал 96, 2-р хавьтал 402 хүнийг тогтоож, эхний ээлжид 1-р хавьтлын 96 хүний сорьц цуглуулан шинжилгээ хийж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хуваалцах