Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховд аймгийн залуучуудын холбоо “Залуу гэр бүлийн нэг өдөр”-ийг тогтмол тэмдэглэхээр боллоо

Монголын Залуучуудын Холбооноос аймаг, орон нутаг дахь салбар холбоо, хороодоо идэвхижүүлэх зорилгоор олон үйл ажиллагаануудыг зохион байгуулж, залуучуудыгаа оролцож нэгдэхийг уриалж, залуучуудад тулгамдаад байгаа олон асуудал дээр хамтарч ажиллаж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймгийн залуучуудын холбоо “Залуу гэр бүлийн нэг өдөр”-ийг тогтмол тэмдэглэхээр боллоо
Ховд аймгийн залуучуудын холбоо “Залуу гэр бүлийн нэг өдөр”-ийг тогтмол тэмдэглэхээр боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооноос аймаг, орон нутаг дахь салбар холбоо, хороодоо идэвхижүүлэх зорилгоор олон үйл ажиллагаануудыг зохион байгуулж, залуучуудыгаа оролцож нэгдэхийг уриалж, залуучуудад тулгамдаад байгаа олон асуудал дээр хамтарч ажиллаж байгаа юм.

2012 оноос хойш МЗХ үйл ажиллагаа сэргэж, орон нутаг дахь залуучуудын холбоо ч үйл ажиллагаагаа идэвхижүүлэн нутагтаа ажиллаж амьдарч байгаа залуучуудаа дэмжиж хамтран ажиллах олон талын үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн баярын өдрөөр Орхон аймгийн залуучуудын холбоо 1000 хүүхдийн андгай өргөх ёслол болон залуу гэр бүлийн хооронд тэмцээн уралдаан зохион байгуулж Орхон аймгийн жаргалтай залуу гэр бүлийг тодруулж байсан юм.

Тэгвэл өнөөдөр Ховд аймгийн Залуучуудын холбоо, аймгийн ЗДТГ хамтран “Залуу гэр бүлийн нэг өдөр”-ийг сар бүрийн хоёр дахь долоо хоногийн бямба гарагт зохион байгуулж байхаар болсон бөгөөд энэ өдрөөрөө залуу гэр бүлийг танилцуулах, туршлага судлах, солилцох, цаашид гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, нэгтгэх гээд олон ажлуудыг хийж байгаа юм байна.

Хуваалцах