Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховд аймгийнхан суурин газар амьдарч буй иргэддээ маск үнэ төлбөргүй хүргэж байна

Ховд хотод 800 гаруй өрхийн 30 гаруй мянган иргэн оршин сууж буй. Тэд амны хаалтыг Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу 2-3 давхар цэвэр даавуун материалаар үйлдвэрлэсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймгийнхан суурин газар амьдарч буй иргэддээ маск үнэ төлбөргүй хүргэж байна
Ховд аймгийнхан суурин газар амьдарч буй иргэддээ маск үнэ төлбөргүй хүргэж байна. Зураг: МҮОНРТ

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймаг төв суурин газрын бүх иргэдээ маскжуулах ажлыг эхлүүлэв. Тус аймгийн оёдлын үйлдвэрүүд, оёдолчид долоо хоногийн хугацаанд 40 мянган маск үйлдвэрлэн иргэдэд хүргэж эхэллээ.

Гэхдээ төв суурин газар амьдарч буй иргэддээ маскаа үнэ төлбөргүй олгож байгаа гэнэ.

Ховд хотод 800 гаруй өрхийн 30 гаруй мянган иргэн оршин сууж буй. Тэд амны хаалтыг Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу 2-3 давхар цэвэр даавуун материалаар үйлдвэрлэсэн байна.

Хуваалцах