ХОВД: Амбулаториор үйлчлүүлсэн нийт иргэдийн 7 хувь томуу, томуу төст өвчний оноштой байна
Ховд аймгийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний мэдээг 7 хоног бүр томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс авч мэдээлж байна.
Мэдээллийн алба

Ховд аймгийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний мэдээг 7 хоног бүр томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс авч мэдээлж байна.
Өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 12 дугаар 16-наас 12 дугаар сарын 23-ны хооронд амбулаториор 11519 хүн үйлчлүүлсэн байна. Үүний 7 хувь буюу 801 нь томуу, томуу төст өвчин гэж оношлогджээ.
Энэ нь өмнөх 7 хоногоос 1,5 хувиар их, өмнөх оны мөн үеэс 3,9 хувиар бага бүртгэгдсэн үзүүлэлттэй байна.
Томуугаар өвчлөгсдийн 76,7 хувь, амьсгалын замын хүнд халдварын 83,6 хувийг 0-14 насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа юм.
“Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ”-ээр аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин “Алаг цоог дэгдэлтийн түвшин”-д гэж бүртгэгджээ.
Цаашид хүйтний эрч чангарч, томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг ахуйдаа мөрдөж, амны хаалтаа тогтмол зүүхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.


















