ХОВД: Бүх шатны хүүхдийн сургалтын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлалаа
Ховд аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний халдварын тархалт нэмэгдэж, “Аймгийн хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд хүрсэнтэй холбогдуулан Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/04 дүгээр захирамж гарсан байна.
Мэдээллийн алба

Тус захирамжид цэцэрлэг, хүүхдийн сургалтын байгууллага, өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хязгаарлалаа.