Ховд гол үерлэснээс болж хадлан бэлтгэх ажил оройтож эхлэх төлөвтэй байна
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав өчигдөр аймгийн ХХААГ, Онцгой байдлын газартай хамтран хадлангийн гол бүс нутаг болох Мянгад, Буянт сумын нутагт ажиллаж, хадлангийн гарц, усны нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн долоо, наймдугаар сард ихэнх нутгаар хур бороо ихтэй байсан. Тиймээс Ховд голын усны түвшин нэмэгдэж, хадлангийн талбай ус ихтэй байна. Цаг уурын байгууллагаас авсан мэдээгээр /2020 оны 08-р сарын 22-ны өглөөний 08 цагийн байдлаар/ Ховд гол үерийн аюултай түвшнээс 13 см-ээр даван үерлэж байна. Цаашид наймдугаар сарын сүүлийн 10 хоногт дахин борооших төлөвтэй байна. Есдүгээр сарын аравд хүртэл Ховд гол үерийн аюултай түвшинд байх учраас энэ жил хадлан бэлтгэх ажил оройтож, есдүгээр сар гарч эхлэх төлөвтэй байна гэж мэдээллээ.