Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховд голд загасчилж яваад осолджээ

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Бугын гол багийн Тавалтайн рашаан гэдэг газар өчигдөр /2019.10.13/ суудлын автомашин онхолдож нэг хүн нас баржээ. Тодруулбал, Ховд голд загасчилж явсан гурван зорчигчтой УАЗ-469 загварын суудлын автомашин онхолдож 21 настай эрэгтэй автомашины бүхээгт хавчуулагдан нас б

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд голд загасчилж яваад осолджээ
Ховд голд загасчилж яваад осолджээ. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Бугын гол багийн Тавалтайн рашаан гэдэг газар өчигдөр /2019.10.13/ суудлын автомашин онхолдож нэг хүн нас баржээ. Тодруулбал, Ховд голд загасчилж явсан гурван зорчигчтой УАЗ-469 загварын суудлын автомашин онхолдож 21 настай эрэгтэй автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байна.

Мөн энэ өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд есдүгээр дэлгүүрийн урд талд “Приус-20” загварын нэг зорчигчтой суудлын автомашин, “Портер” загварын бага оврын ачааны автомашины араас мөргөсний улмаас “Приус-20” загварын суудлын автомашины жолооч 34 настай Г гэмтжээ. Түүнийг Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид гаргаж Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах